Ангилал: Sonirholtoi
Дэлхий дээрхи сонин хачин цуврал мэдээллийнхээ vргэлжлэл болгон хамгийн жижигхэн өхөөрдөм амьтадын талаар товч мэдээллийг хvргэе. Зарим нь хумасны толионы чинээ эдгээр амьтад зөвхөн хvмvvс бидний илэрvvлээд байгаа нь бөгөөд цаашид ямар ч өөрчлөлт гарахыг vгvйсгэхгvй биз ээ. Гайхаад бахдаад барахгvй энэ дэлхий дээрх vйл явдал, тvvний бvтээлийг бишрээд л сууж байхаас... Ямартай ч хэдvvлээ ямар амьтад дэлхий дээр хамгийн жижигхэн 10 амьтаны тоонд ороод байгааг сонирхоцгооё.
 Дэлхийн хамгийн жижигхэн нохой - 12,4 см өндөртэй
Геннисийн  номонд хамгийн жижиг нохой гэж тэмдэглэгдсэн энэхvv Америкийн Chihuahua  vvлдрийн  Ducky нохой нь ердөө л 12,4 см өндөртэй, 630 гр хvрэхгvй  жинтэй гэнэ. Энэхvv нохой нь Словакын Danka нохойны (13 см өндөр)  амжилтыг эвдэж чаджээ.
 Дэлхийн хамгийн жижиг могой - 10,1 см урттай
Leptotyphlops  carlae бол дэлхийн хамгийн жижигхэн могойн төрөл бөгөөд урт нь 10,1 см  орчим байдаг байна. Каррибын тэнгисийн ойролцоогоос олдсон энэхvv могой  шпагеттиний гоймон шиг нарийхан ажээ.
 Дэлхийн хамгийн жижигхэн загас - 7,9 мм урттай
2006  оны 1 сард Индонеийн арлаас энэхvv  загасыг барьсан ба дэлхийн хамгийн  жижигхэн сээр нуруутай амьтан болж чаджээ. Энэхvv загасны урт нь ердөө л  7,9 мм юм байна.
 Дэлхийн хамгийн жижигхэн морь - 43,18 см өндөртэй
Paul.  Kay Goesling нар давжаа морьдыг vржvvлдэг ба Thumbelina гэдэг нэртэй  энэхvv одой морь тэднийх аж. Одоогоор дэлхий дээр байгаа хамгийн  жижигхэн  морь нь Thumbelina бөгөөд өндөр нь 43,18 см гэнэ.
 Дэлхийн хамгийн жижигхэн муур - 15,5 см өндөр, 49 см урттай
Америкийн  Иллиноис-д 2 настай Peebles муур амьдардаг ба 2004 онд дэлхийн хамгийн  жижиг муураар шалгарч Геннисийн номонд оржээ. Уг муурны өндөр нь 15,5 см  харин урт нь 49 см юм байна.
 Дэлхийн хамгийн жижигхэн зусаг - 2,5 см өндөр
Pee  wee нэртэй уг зусаг нь 2,5 см өндөр, 30гр жинтэй бөгөөд дэлхийн хамгийн  жижиг зусаг ажээ. Тvvний өсөлт төрснийхөө дараа 21 хоногийн дараа л  зогссон бөгөөд харин тэрний ах, эгч нарийн өндөр нь 10-13 см гэнэ.
 Дэлхийн хамгийн жижиг хамелеон - 1,2 см урттай
Brookesia  Minima нь дэлхийн хамгийн жижиг нэгэн зvйл хамелеон юм. Энэхvv хамелеон  нь 1,2 см урттай ба Nosy Be арлын ой модон дундаас олжээ. Эмэгчин  хамелеон нь эрэгчинээсээ илvv том биетэй байдаг гэнэ. 
 Дэлхийн хамгийн жижигхэн гvрвэл-16 мм урттай
Энэхvv  гvрвэл нь зоосон мөнгөн дээр хангалттай багатхаар тийм жижиг аж. Тvvний  урт ердөө л 16 мм бөгөөд Sphaerodactylus ariasae гэдэг нэр төрөлд  хамаарагддаг  гэнэ. Уг гvрвэлийг анх Британийн Виржиниа арлаас олсон ба  1965 онд Геннисийн номонд бичигджээ.
 Дэлхийн хамгийн жижигхэн vнээ - 81 см өндөртэй
Энэтхэгийн  zebu vvлдрийн уг vнээ дэлхийн хамгийн жижиг vнээгээр шалгарчээ. Энэхvv  vнээний өндөр 81 см ба зурган дээрх энгийн vнээтэй харьцуулахад хэтэрхий  жаахан ажээ.
 Дэлхийн хамгийн жижигхэн далайн морь - 16 мм урттай
Хvний  гарын хумснаас хавьгvй жижигхэн Hippocampus denise  төрөлд зvйлд  харъяалагддаг уг далайн морь 16 мм урттай гэнэ. 13 мм урттай далайн морь  байдаг ба далайн гадаргуугаас 13-90 метрийн гvнд тэд амьдардаг ажээ.
            
                
                
            